Үйлдвэрийн цахилгаан хангамж


Үйлдвэрийн байгууламжийн тооцооны чадал, ачааллын төвийг оновчтой сонгох, түүнд тохирсон материалын бодитой 2D болон 3D модель зургийн хэмжээнд тооцоог бэлтгэх, угсралтын болон ашиглалтын хамгийн аюулгүй сайн хувилбарыг санал болгож, хэрэглэгчийн ирээдүйд хэрэглэх хэрэглээг зөв тооцон, тасралтгүй найдвартай ажиллагааг хангах нь үйлдвэрийн хангамжийн хамгийн чухал хэсэг юм.


Үйлчилгээний барилгын цахилгаан хангамж


Бид үйлчилгээний чиглэлээр баригдаж байгаа барилга байгууламжийн гэрэлтүүлгийн тооцоо үйлчилгээний хэсгийн цахилгаан тоноглолыг аюулгүй найдвартай хувилбарыг 2D болон 3D модель зургийн хэмжээнд бэлтгэн бүхий л шаардагдах тоног төхөөрөмжийг үйлчлүүлэгчид бодитой харуулна. Ингэснээр гарах зардал, хийгдэх ажлыг тодорхой болгож, гүйцэтгэлийн явцад үүсэх нэмэлт үргүй зардлыг “0” болгох, тухайн үйлчилгээний байгууллагын үйлчлүүлэгчид таатай аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үзүүлэх үйлчилгээний давуу тал билээ.


Инженерчлэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ


Мэргэжлийн цахилгааны үйлчилгээ үзүүлэх тал дээр бид улам сайжруулан ажиллаж байгаа бөгөөд 2D болон 3D модель зургийн аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр, үзүүлж байна үйлчилгээ маань илүү бодитой, үр ашигтай болсоор байна. Инженерчлэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ гэдэг зардал болон бүтээгдэхүүний чанарын хамгийн сайн харьцаа юм.


Иргэдэд зориулсан үйлчилгээ


Манай компани иргэдэд дараах үйлчилгээг санал болгож байна.
- Цахилгаан халаалтын мэдээллийн үйлчилгээ
- Цахилгаан хэрэгслийн суурилуулалтын зөвлөгөө, үйлчилгээ
- Эрчим хүчний байгууллагуудаас авах үйлчилгээний мэдээлэл